Хэлээ сонгоно уу:

(Монгол)

(Англи)

Харилцах утас: (+976) 70-145-145
И-Майл: mongolurkh@mupa.mn

“МОНГОЛ ӨРХ” СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨХ ТӨВ

“Монгол Өрх” Сэтгэл зүйн зөвлөх төв нь 2006 оны 1056956 тоот улсын бүртгэлтэй, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Эрхэм зорилго

Гэр бүл, хүүхэд, насанд хүрэгчдийн амьдрах чадвар, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр үнэлгээ, судалгаа, сургалт, зөвлөгөө, зан үйл заслын зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлнэ.

“АЗ” хөтөлбөр

Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээний бүрэлдэхүүн:

Үнэлгээ оношилгоо: Хувь хүн, гэр бүл, хамт олны тулгамдсан асуудал, хэрэгцээ, сэтгэл зүй, зан үйлийн төлөв байдлыг тодорхойлох багц үнэлгээ, оношилгоо хийнэ.

Сэтгэл зүйн зөвлөгөө: Үйлчлүүлэгчийн өвөрмөц хэрэгцээг танин мэдэх, нөхцөл байдлыг үнэлэх, түүнийг шийдвэрлэх оновчтой арга барил, сонголт хийхэд нь мэдээллээр хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Сургалт:Олон нийт, мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшнийхний сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, холбогдох мэдээллээр хангах, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох сургалт, зөвлөгөөн зохион байгуулна

Зан үйл, сэтгэл заслын үйлчилгээ: Үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн харилцааг өвчлүүлж буй зөрчил хямрал, үзэл хандлага, зонхилон тохиолдох сэтгэл зүйн тулгамдсан асуудал, хэвшиж тогтсон сөрөг дадал зуршлаа хянан зохицуулж сурахад тодорхой хугацааны турш мэргэжлийн тогтвортой эмжлэг туслалцаа үзүүлнэ.

Зөвлөгөө

“Таны сэтгэл зүйн боловсролд”

Дэлгэрэнгүй үзэх

Тест/Сорил

Та өөрийгөө сориод үзээрэй

Дэлгэрэнгүй үзэх

Сертификат

Сертификаттай багш нарын нэрс

Дэлгэрэнгүй үзэх