байгууллагын танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

2006 оны 02 сарын 08-ны 1056956 тоот улсын бүртгэлтэй, хувь хүний хөгжил (7 чадамж),  хүүхэд (хамгаалал), гэр бүлийн (хүчирхийлэл) чиглэлээр оношилгоонд тулгуурласан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг, аливаа нам, шашнаас хараат бус, нийгэмд үйлчилдэг мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Нэг. ХҮҮХЭД ХАМГААЛАЛ БА ГЭР БҮЛД ЧИГЛЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Хүүхэд хамгаалал

  • Хүүхдийн сэтгэл зүйн хямралыг тогтворжуулах, нөхөн сэргээх үйлчилгээ
  • Эцэг эхийн чадамжийг үнэлэх Шинжээчийн дүгнэлт
  • Эцэг эх, асран хамгаалагчдад зан үйл заслын 24 цуврал курс сэтгэл зүйн сургалт
  • Хүүхэд хамгааллын кейс конференци-хамтарсан багийн сургалт

Гэр бүлийн хүчирхийлэл- Сэтгэл зүйн Үнэлгээ:

  • Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийн эрсдэл, сэтгэл зүйн онцлогийг үнэлэх
  • Хохирогчийн сэтгэл зүйн хохирлын төлөв байдлыг үнэлэх

Хоёр. ЗӨВЛӨЛГӨӨ

Ганцаарчилсан зөвлөлгөө  

Хувь хүний хөгжил, харилцааны бэрхшээл, сэтгэцийн цочрол гэмтэл, гутрал, түгшүүр зовнил, өөртөө итгэх итгэл, сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Өсвөр үеийн зөвлөлгөө

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал, түгшүүр зовнил, гутрал, өөрийгөө гэмтээх, амиа хорлох эрсдлээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө бодитоор үнэлэх, сэтгэл хөдлөлөө хянах, асуудлаа шийдвэрлэх, дасан зохицох, даван туулах ур чадварыг нь хөгжүүлнэ.

Хосын зөвлөлгөө

Хосуудын харилцааны тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, харилцан аюулгүй, найдвартай, тэнцвэртэй, нээлттэй, ээнэгшсэн эрүүл харилцааг  бэхжүүлэх ур чадварыг нь хөгжүүлнэ.

Бүлгийн сэтгэл зүйн зөвлөлгөө,  сургалт:

  • Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид зөвлөгөө өгөх
  • Хүчирхийлэл үйлдэх зан үйлээ хянах, өөрчлөх  курс сэтгэл засал
  • Архины хамаарлаас ангижрах Когнитив зан үйлийн  курс сэтгэл засал

Хүүхэд, гэр бүлийн зөвлөлгөө

Хүүхдийн айдас түгшүүр, цочрол гэмтэл, гутрал, амиа хорлох, PC хамаарал, суралцах бэрхшээл/ADHD/, зан үйлийн эрсдэлийн асуудалд оношлогоонд үндэслэсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдтэй хамтран ажиллана.

Гурав: EQ/7  дархлаажуулах оношлогоонд суурилсан сэтгэл зүйн СУРГАЛТ

  1. Өөртөө итгэх итгэл
  2. Бүтээлч сэтгэлгээ
  3. Шүүн тунгаах сэтгэлгээ
  4. Харилцах чадвар
  5. Хамтрах чадвар
  6. Асуудлаа шийдвэрлэх чадвар
  7. Амжилтанд хүрэх чадвар

Мэргэжилтнүүдийн сургалт:

  • Хүүхэд хамгааллын нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэшүүлэх сургалт
  • Эцэг эхийн боловсрол олгох сургагч бэлтгэх сургалт
  • Хүчирхийллийн хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ур чадварын сургалт
  • Эцэг эх асран хамгаалалтын чадавхийг тогтоох шинжээчийн дүгнэлт, мэргэшүүлэх
  • Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт сургагч бэлтгэх сургалт