“ҮЗЭЛ БОДОЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БОЛ ҮЙЛДЭЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ” салбар дундын зөвлөлгөөн боллоо.

“Монгол Өрх” Сэтгэл зүйн Хүрээлэн нь НҮБХАС, ЦЕГ-тай хамтран гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр”-ийг ШУ-ын үндэслэлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан зарчмаар хөгжүүлэх арга зам” сэдэвт салбар дундын зөвлөлгөөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09.00-18.00 цагт Бишрэлт зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөлгөөний зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг 44.5 дахь хэсгийг үндэслэн Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны 04 сарын 04- ний өдрийн дугаар А/73 тоот тушаалаар батлагдсан “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын журам”-ын хүрээнд Үлгэрчилсэн сургалтын гарын авлага боловсруулах, сургагч бэлтгэн мэргэшүүлэх, Монгол ахуй, соёл, сэтгэлгээнд нийцүүлэн нэгдмэл агуулга, ойлголт, системтэйгээр үндэсний хэмжээнд нэвтрүүлэх оновчтой арга замыг тодорхойлох явдал байлаа.

Тус зөвлөлгөөнд холбогдох 3 яам, 4 агентлаг, 12 нийслэлийн байгууллага, 2 олон улсын байгууллага, 11 төрийн бус байгууллагын төлөөлөл 100 оролцогч оролцож, санал бодлоо солилцон, туршлагаа хуваалцаж, зөвлөлдлөө.

Зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийг нэгтгэн дүгнээд танилцуулах болно.

Эмч нарт “Өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Манай байгууллагын зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат 2017 оны 10 сарын 26-27-ны өдрүүдэд ЭМЯ, НҮБХАС-ийн захиалгаар 21 аймгийн эмч нарт “Өсвөр залуу үеийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Булган аймагт “Эрүүл ирээдүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Манай байгууллагын сэтгэл зүйчдийн баг 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Булган аймгийн төв Булган хотноо “Эрүүл ирээдүй” сэдэвт сургалтыг тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд оролцогчид: Тус аймгийн бүх сумдын сургуулийн нийгмийн ажилтан, насан туршийн боловсролын багш нар

Сургалтын зорилго: Хорт зуршилд өртөх магадлал өндөртэй анхаарал татсан гэр бүлийн хүүхэд болон сурлагын хоцрогдолтой хүүхдүүд, Архины болон бусад хорт зуршлын хамааралтай иргэд, тэдний найз нөхөд, гэр бүлийн гишүүд гэсэн зорилтот бүлийн иргэдэд танхимын сургалт зохион байгуулах үүрэг бүхий СУРГАГЧ БАГШ-аар бэлтгэх явдал байв.

Энэ удаагийн сургалт нь манай байгууллага Булган аймагт архи, согтууруулах ундааны хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй 4 дэх удаагийн сургалт болж байгаа бөгөөд өсвөр, залуу үеийнхнийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд бүх сумдын нийгмийн ажилтан, багш нар сургагч багшаар бэлтгэгдэж байгаагаараа онцлогтой юм.

“Баясгалант” хүүхдийн өдөр өнжүүлэх төвд манай сэтгэл зүйч гэрээгээр ажиллаж байна.

Манай байгууллагын сэтгэл зүйч М.Гантуул өнгөрөгч 7 дугаар сараас эхлэн Зүүнсалаанд байрлах “Баясгалант” хүүхдийн өдөр өнжүүлэх төвд гэрээт сэтгэл зүйчээр ажиллаж эхэллээ. Тус төв нь Швейцарийн хөрөнгө оруулалтаар Зүүнсалаа орчмын амьдралын боломж муу айлын хүүхдүүдийг нийгэмшүүлэх, амьдралынх нь анхан шатны хэрэгцээг хангах чиглэлээр  9 чиглэлийн төсөл дээр 175 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Манай хүрээлэн “Халамж, асрамжийн төвд суурилсан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ”-нд сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгоо, сэтгэл зүйн болон амьдрах ухааны сургалтуудыг багтаасан тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд тус хөтөлбөрийн дагуу М.Гантуул нь 7 сард 75 хүүхэд, 8 сард 55 хүүхдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Тус төв дээр сэтгэл зүйч ажиллах зардлыг Швейцарийн “Swissre Foundation” байгууллагын Vice President хатагтай Barbara Mittler хувиасаа санхүүжүүлж байгаа юм.

“Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Дундговь аймгийн Адаацаг сумын Түүхийн ухааны профессор С.Нямбуугийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 30 багшид “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд ДЗМОУБ-ын Дундговь ОНХХ санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

НҮБХАС-гаас зарласан Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох төслийн уралдаанд манай төсөл шалгарлаа.

Манай байгууллага 2017 оны 6 сард НҮБХАС-аас зарласан Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох төслийн уралдаанд “Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх албан сургалтын хөтөлбөр боловсруулж, турших” төсөл илгээсэн нь шалгарлаа.

Энэхүү төслийн үр дүнд Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 44 дүгээр зүйлд тусгагдсан “Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг явуулахад ашиглах гарын авлага боловсруулагдаж, холбогдох сэтгэл зүйчид нь Сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Төслийн хүрээнд дараахь 4 үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:

  1. “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр” боловсруулагдаж, хэвлэгдэнэ.
  2. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ГБХТтХ, ХХтХ иар тусгайлан үүрэг хүлээсэн төрийн ба ТББ байгууллагын 100 албан хаагчид (цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч…гм )
  3. 30 сэтгэл зүйч 40-80 цагийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдана.
  4. УБ хотын баривчлах байранд байрлаж буй 300 иргэнд туршилтын сургалт явуулж, үр дүнг дүгнэнэ.

Төсөл нь нийт 34,210,000 төгрөгийн санхүүжилттэй бөгөөд 2017 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 15 хүртэл хугацаанд хэрэгжих юм.

Хамтарсан багийг чадавхижуулах сургалтууд зохион байгуулагдлаа

Хамтарсан багийг чадавхижуулах сургалтууд зохион байгуулагдлаа

[stm_post_details]

2016 оны 2 сарын 5-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль шинээр батлагдаж, 20

2016 оны 2 сарын 5-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль шинээр батлагдаж, 2016 оны 12 сарын 22-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж батлагдсантай холбогдуулан тус хуулийн дагуу хэрхэн ажиллах арга зүйн сургалтыг ЗГХА ГБХЗГазар 21 аймаг, 9 дүүргийн сум, хороо, багийн Хамтарсан багийн гишүүдэд улс орон даяар зохион байгуулж дууслаа.

16 оны 12 сарын 22-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж батлагдсантай холбогдуулан тус хуулийн дагуу хэрхэн ажиллах арга зүйн сургалтыг ЗГХА ГБХЗГазар 21 аймаг, 9 дүүргийн сум, хороо, багийн Хамтарсан багийн гишүүдэд улс орон даяар зохион байгуулж дууслаа.

Манай байгууллагын хувьд 2017 он гарснаас хойш:

  • СБД-ийн хамтарсан багийн гишүүдэд 2 удаа,
  • Чингэлтэй дүүргийн хамтарсан багийн гишүүдэд 2 удаа,
  • Баянзүрх дүүргийн хамтарсан багийн гишүүдэд 1 удаа,
  • Хөвсгөл аймгийн хамтарсан багийн гишүүдэд 1 удаа,
  • Дундговь аймгийн 7 сумын хамтарсан багийн гишүүдэд 1удаа,
  • Баян-Өлгий аймгийн 7 сумын хамтарсан багийн гишүүдэд 1 удаа,
  • Говь-Алтай аймгийн 5 сумын хамтарсан багийн гишүүдэд 1 удаа,
  • Баянхонгор аймгийн 8 сумын хамтарсан багийн гишүүдэд 1 удаа “Хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалт”-ыг зохион байгуулаад байна.

Энэхүү сургалтанд нийт 735 оролцогч хамрагдсан бөгөөд сургалттай холбогдон гарсан зардлыг ГБХЗХГ, аймгуудын ГБХЗХГ, Дэлхийн Зөн, НҮБХС зэрэг олон эх үүсвэрээс санхүүжүүлэв.

[stm_post_bottom][stm_post_about_author]

“Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх техник” мэргэшүүлэх 40 цагийн сургалтанд урьж байна.

“Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх техник” мэргэшүүлэх 40 цагийн сургалтанд урьж байна.

[stm_post_details]

Сургалтын зорилго:

Эрсдэлтэй нөхцөлд буй хамгаалал шаардлагатай хүүхэд, тэдний гэр бүлд оношлогоонд тулгуурласан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, харилцаа холбоог нь эерэгжүүлэх, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга зүйн нөөцөөр хангаж, ур чадварыг нь нэмэгдүүлнэ.

Агуулга:

  1. Хүүхдийн сэтгэл зүйн бүрэн бүтэн байх 5 хэрэгцээ-хожуу схемчлэгдэх “5Х” домайн
  2. Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн төлөв байдлыг үнэлэх проектив аргууд, зураган ба метаморфоз аргачлалууд
  3. Өсвөр насны хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгөх “HEADSS аргачлал
  4. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх аргачлал
  5. Гэр бүлд зөвлөгөө өгөх үндсэн “5А” техник, асуудлыг “оношлох-томъёолох – схемчилэх”, нөхөн сэргээх
  6. Зураглал гаргах, баримтжуулалт, төлөвлөлт, гэрээ хийх, эргэх холбоо, эргэн дүгнэх
  7. Гэр бүлийн тогтолцоо, хэвийн ба өвчилсөн харилцааг оношлох “Уран баримал” аргачлал
  8. Гэр бүлийн зөвлөгөөн /хурал/ хөтлөх “Стратеги” аргачлал
  9. Хүчирхийлэгч-хохирогчийг ялгах, эрсдлийг үнэлэх, аюулгүйн байдлыг хангах хил хязгаарын асуудал
  10. Гэр бүлийн харилцааг эерэгжүүлэх, эрүүлжүүлэх “DEMO” хэрэгсэл, зураг, үлгэрийн аргыг ашиглах боломжууд “Элс – баримал – зураглал”
  11. Архидалт – Давхар хамаарлын шинж тэмдгүүдийг таних “CAGE” аргачлал – зөвлөмж

СЕРТИФИКАТ ОЛГОНО.

ТӨЛБӨР: 200.000 төгрөг

ХЭЗЭЭ: 2017 оны 7 сарын 3-7-ны өдрүүдэд 09.00-18.00 цагт

ХААНА: МӨСЗХ-ийн сургалтын танхимд

УТАС: 70 145 145, 99053306

[stm_post_bottom][stm_post_about_author]

“Сургуульд суурилсан сэтгэлзүйн үйлчилгээ” төсөл хэрэгжиж дууслаа

“Сургуульд суурилсан сэтгэлзүйн үйлчилгээ” төсөл хэрэгжиж дууслаа

[stm_post_details]

Нийслэлийн 7 сургууль дээр “Сургуульд суурилсан сэтгэлзүйн үйлчилгээ” нэртэй 22,477,500₮-ний өртөг бүхий 13,150 сурагч (давхардсан тоогоор), 294 багш, 578 эцэг эхийг хамруулсан төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Төслийн хугацаа: 2016.12.09-2017.06.09

Санхүүжүүлэгч байгууллага:

  • ДЗМОУБ-ын Налайх-2 ОНХХ
  • Хан-Уул ОНХХ

Төсөл хэрэгжсэн сургууль:

  1. СБД-ийн 35-р сургууль
  2. СБД-ийн 58-р сургууль
  3. СБД-ийн 71-р сургууль
  4. БЗД-ийн 88-р сургууль
  5. Налайх дүүргийн Чандмань цогцолбор
  6. Хан-Уул дүүргийн 114-р сургууль
  7. Хан-Уулын Буянт Ухаа цогцолбор сургууль

Төслийн зорилго:

ЕБС-ийн сурагч, багш, эцэг эхчүүдэд оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгч, амьдрах ухааны сургалт, сэтгэл зүйн оношилгоо, судалгаа хийх замаар сурагчдын сурч хөгжих, хамгаалуулах, нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах

Төслийн үр дүн:

  • 7 сургуулийн 1565 сурагчаас сэтгэл хөдлөл ба зан үйлийн тулгамдсан асуудлыг судлах судалгаа(SDQ) хийгдэж, “Өндөр эрсдэлтэй” 222 хүүхэд илэрсэн.
  • “Дэлгэцийн хамаарал” тодорхойлох судалгааг 396 хүүхдээс авсаны 118 нь “Дэлгэцийн хамаарлын 1-р зэрэг” буюу “Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ маш их хэрэгтэй” гэдэг нь тогтоогдсон.

Сурагчдад сэтгэл зүйн боловсрол олгох 10 цуврал сургалтын үр дүнд зорилтот ангиудын хамт олны уур амьсгал эерэгжсэн болохыг төслийн дараах сурагчдын үнэлгээ баталсан.

 

  • Сэтгэл зүйн зөвлөгөөнд 570 хүүхэд хамрагдаж, сэтгэл санааны хямралыг тогтворжуулах, эрсдэлт зан үйлийг залруулах зөвлөгөө авч чадсан байна.
  • Сэтгэл зүйн боловсрол олгох амьдрах ухааны 10 цуврал сургалтанд 10519 хүүхэд хамрагдаж, амьдрах ухааны ур чадвараа нэмэгдүүлсэн.
  • Сэтгэл зүйн оношилгоонд 2061 хүүхэд хамрагдаж, хувь хүний онцлог, зан төлөв, айдас түгшүүрийн түвшин болон мэргэжлийн чиг баримжаа, авьяас чадвараа тодорхойлж чадлаа.
[stm_post_bottom][stm_post_about_author][stm_post_comments]

Looking for a First-Class Business Plan Consultant?

Хамтарсан багийн чадавхи бэхжүүлэх сургалтууд зохион байгуулагдлаа.

ХХтХ шинээр батлагдсан, ГБХТтХуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 2 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан ХНХЯ, ХЗДХЯ, ЗГХА Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар хамтран дээрх хуулиудаар тусгайлан үүрэг хүлээсэн аймаг, дүүрэг, сум, хороодын Хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах үндэсний сургагч бэлтгэх сургалтанд манай байгууллагын Захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат, Сургалт хариуцсан менежер У.Пагма нар хамрагдаж, “Үндэсний сургагч”-ийн гэрчилгээ авлаа.

Улмаар Дундговь, Хөвсгөл, Баян-Өлгий, Баянхонгор аймгууд, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Хамтарсан багийг чадавхижуулах сургалтыг 2017 оны 4-5 дугаар саруудад амжилттай зохион байгууллаа.