“ҮЗЭЛ БОДОЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БОЛ ҮЙЛДЭЛ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ” салбар дундын зөвлөлгөөн боллоо.

“Монгол Өрх” Сэтгэл зүйн Хүрээлэн нь НҮБХАС, ЦЕГ-тай хамтран гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр”-ийг ШУ-ын үндэслэлтэй, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан зарчмаар хөгжүүлэх арга зам” сэдэвт салбар дундын зөвлөлгөөн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 09.00-18.00 цагт Бишрэлт зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөлгөөний зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг 44.5 дахь хэсгийг үндэслэн Хууль зүй дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны 04 сарын 04- ний өдрийн дугаар А/73 тоот тушаалаар батлагдсан “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын журам”-ын хүрээнд Үлгэрчилсэн сургалтын гарын авлага боловсруулах, сургагч бэлтгэн мэргэшүүлэх, Монгол ахуй, соёл, сэтгэлгээнд нийцүүлэн нэгдмэл агуулга, ойлголт, системтэйгээр үндэсний хэмжээнд нэвтрүүлэх оновчтой арга замыг тодорхойлох явдал байлаа.

Тус зөвлөлгөөнд холбогдох 3 яам, 4 агентлаг, 12 нийслэлийн байгууллага, 2 олон улсын байгууллага, 11 төрийн бус байгууллагын төлөөлөл 100 оролцогч оролцож, санал бодлоо солилцон, туршлагаа хуваалцаж, зөвлөлдлөө.

Зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмжийг нэгтгэн дүгнээд танилцуулах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *