Эмч нарт “Өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Манай байгууллагын зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат 2017 оны 10 сарын 26-27-ны өдрүүдэд ЭМЯ, НҮБХАС-ийн захиалгаар 21 аймгийн эмч нарт “Өсвөр залуу үеийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Булган аймагт “Эрүүл ирээдүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Манай байгууллагын сэтгэл зүйчдийн баг 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Булган аймгийн төв Булган хотноо “Эрүүл ирээдүй” сэдэвт сургалтыг тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд оролцогчид: Тус аймгийн бүх сумдын сургуулийн нийгмийн ажилтан, насан туршийн боловсролын багш нар

Сургалтын зорилго: Хорт зуршилд өртөх магадлал өндөртэй анхаарал татсан гэр бүлийн хүүхэд болон сурлагын хоцрогдолтой хүүхдүүд, Архины болон бусад хорт зуршлын хамааралтай иргэд, тэдний найз нөхөд, гэр бүлийн гишүүд гэсэн зорилтот бүлийн иргэдэд танхимын сургалт зохион байгуулах үүрэг бүхий СУРГАГЧ БАГШ-аар бэлтгэх явдал байв.

Энэ удаагийн сургалт нь манай байгууллага Булган аймагт архи, согтууруулах ундааны хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй 4 дэх удаагийн сургалт болж байгаа бөгөөд өсвөр, залуу үеийнхнийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд бүх сумдын нийгмийн ажилтан, багш нар сургагч багшаар бэлтгэгдэж байгаагаараа онцлогтой юм.