“Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Дундговь аймгийн Адаацаг сумын Түүхийн ухааны профессор С.Нямбуугийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 30 багшид “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд ДЗМОУБ-ын Дундговь ОНХХ санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

НҮБХАС-гаас зарласан Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох төслийн уралдаанд манай төсөл шалгарлаа.

Манай байгууллага 2017 оны 6 сард НҮБХАС-аас зарласан Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох төслийн уралдаанд “Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх албан сургалтын хөтөлбөр боловсруулж, турших” төсөл илгээсэн нь шалгарлаа.

Энэхүү төслийн үр дүнд Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 44 дүгээр зүйлд тусгагдсан “Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг явуулахад ашиглах гарын авлага боловсруулагдаж, холбогдох сэтгэл зүйчид нь Сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Төслийн хүрээнд дараахь 4 үйл ажиллагаа зохион байгуулагдана. Үүнд:

  1. “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр” боловсруулагдаж, хэвлэгдэнэ.
  2. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ГБХТтХ, ХХтХ иар тусгайлан үүрэг хүлээсэн төрийн ба ТББ байгууллагын 100 албан хаагчид (цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч…гм )
  3. 30 сэтгэл зүйч 40-80 цагийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдана.
  4. УБ хотын баривчлах байранд байрлаж буй 300 иргэнд туршилтын сургалт явуулж, үр дүнг дүгнэнэ.

Төсөл нь нийт 34,210,000 төгрөгийн санхүүжилттэй бөгөөд 2017 оны 9-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 12-р сарын 15 хүртэл хугацаанд хэрэгжих юм.