Сүрьеэ өвчинтэй тэмцэж буй өвчтнүүдийн амьдралын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулав.

2017 оны 3 дугаар сарын 27-31 өдрүүдэд Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн захиалга, Глобаль сангийн санхүүжилтээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн сургалтын танхимд Олон эмэнд дасалтай сүрьеэ өвчний эсрэг удаан хугацааны эм ууж буй өвчтнүүдийн амьдралын итгэл үнэмшил, хүрээлэн буй орчин, нийгэмтэйгээ дасан зохицох, хамтрах, сорилтыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх сэтгэл зүйн боловсрол олгоход чиглэсэн “Амьдралын чанар” сэдэвт сургалтын 70 өвчтөний дунд зохион байгууллаа.

“Монгол Өрх” СЗХ-ийн сургагч багш нар Хэнтий аймагт ажиллалаа.

2017 оны 3 дугаар саны 20-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, Бор Өндөр, Сүмбэр сумдын гэр бүлүүдэд эдгээр сумдын ЗДТГ-ын захиалга, ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ-ийн санхүүжилтээр “Амар тайван гэр бүл” сэдэвт сургалт, лекцийг 6 өдрийн турш зохион байгууллаа.

Сургалтанд нийт 234 хүн хамрагдсан бөгөөд, оролцогчдын 30% нь ДЗМОУБ-ын ОНХХ-т хамрагддаг эрсдэлт гэр бүлийн гишүүд байсан бол 30% нь орон нутгийн бусад гэр бүлийн гишүүд хамрагдлаа.