Гэрээр айлчлагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулагдлаа.

2017 оны 2-р сар бүхэлдээ Гэрээр айлчлагч нарыг чадавхижуулах сургалтаар дүүрэн байлаа. “Гэрээр айлчлагч” гэдэг нь сайтар сургагдсан орон нутгийн сайн дурын ажилтнууд юм.

2017 оны 2 дугаар сарын 09-24 өдөр хүртэл ДЗМОУБ-ын Хан-Уул ОНХХ-ийн 35 гэрээр айллагч нарт 1, 2-р шатны 4 өдрийн сургалт, Төв ОНХХ-ийн Батсүмбэр сумын 32 гэрээр айлчлагчид 1-р шатны 2 өдрийн сургалт, Чингэлтэй ОНХХ-ийн 14 гэрээр айлчлагчид эхний шатны 2 өдрийн сургалтыг Сургалт хариуцсан менежер У.Пагма тус тус зохион байгууллаа.

Гэрээр айлчлагч нарын эхний шатны сургалт нь хүүхдийн  хөгжлийн нийгэм сэтгэл зүйн  хэрэгцээний мөчлөг, хүүхдийн эрх, үүрэг, хүүхэд яагаад хамгаалагдах шаардлагатай байдаг, Гэрээр айлчлагчийн үүрэг, гэр бүлтэй харилцах аргууд, гэрээр айлчлахдаа хэрхэн биеэ авч явах, асуудлыг илрүүлэх тухай хүүхэд хамгааллын үйл ажиллагааны суурь ойлголт өгөхөд чиглэдэг.