“Монгол Өрх” СЗХ-ийн сургагч багш нар Төв ба Дундговь аймагт ажиллалаа

Шинэ оны эхний сард буюу 2017 оны 1 сарын 11-16 өдрүүдэд ДЗМОУБ-ын Төв ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр Төв аймгийн Батсүмбэр сумын Хамтарсан багийн 22 гишүүнд “Хариуцлагатай хамтарсан баг” сэдэвт 2 өдрийн сургалт, ЕБС-ын 71 багш, СӨБ-ын байгууллагын 23 багшид “Хүүхэдтэй ажиллах сэтгэл зүй” сэдэвт 4 өдрийн сургалт зохион байгууллаа.

Мөн Дундговь аймгийн Сайн цагаан суманд ДЗМОУБ-ын Дундговь ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр тус сумын 15 Гэрээр айлчлагч нарт “Итгэл даасан гэрээр айлчлагч” сургалтын 2-р шат, мөн Дундговь аймгийн сум, сургуулийн 20 нийгмийн ажилтанд “Хүүхэд хамгаалал” сэдэвт 3 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтуудыг “Монгол Өрх” СЗХ-ийн зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат, Сургалт хариуцсан менежер У.Пагма нар зохион байгууллаа.